Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Киевт дахин мөргөлдөөн үүсэв

$
0
0
Украины хямрал эхэлсэн өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Киев хотын жагсагчид Тусгаар тогтнолын талбайд хаалт, хамгаалалт босгон, майхан барин тэнд амьдраад хэдэн сарын нүүр үзэж байгаа юм. Тэгвэл өчигдөр босогчдын майхан, хаалт, хамгаалалтыг оролдсон хууль сахиулах байгууллага болон босогчдын хооронд мөргөлдөөн үүсжээ. Харин одоо босогчид дугуй, тоосго зэргээр хамгаалалтаа бэхжүүлж байгаа аж. Эсэргүүцэгчдийн үзэж буйгаар шинэ Засгийн газар өмнөхөөсөө ямар ч ялгаагүй. Учир нь хууль сахиулах байгууллагынхан зөрчлийн улам хурцатгах гэж оролддог гэнэ. Өчигдөр болсон мөргөлдөөний дараа Тусгаар тогтнолын талбайд жагсагчдыг дэмжихээр Киев хотын оршин суугчид олноороо цуглажээ. Зарим хүмүүс жагсагчдад хоол хүнс авчирч өгөн, зарим нь хамгаалалтыг бэхжүүлэхэд тусалж байна. Эсэргүүцэгчид майхан, дугуйг шатааж, хууль сахиулах байгууллагынхан руу Молотовын коктейль шиджээ. Украинд өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн засгийн газраа эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулж, энэ хүрээгээ тэлсээр сүүлдээ бослого болон хувирсан. Учир нь Украины Засгийн газар Европын Холбоонд нэгдэх бэлтгэл ажлаа түтгэлзүүлж, ОХУ-аас санхүүгийн томоохон тусламж авахаар шийдсэн нь ийнхүү эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдах үндэс болсон.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles