Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Си Зиньпин ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд Роснефть компани Хятадад нийлүүлдэг газрын тосны хэмжээгээ жилд 31 сая тонноор нэмэгдүүлэх 25 жилийн хугацаатай гэрээ хэлэлцээр хийгдсэн билээ.
Тус компани нь бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ Дорнод Сибирь-Номхон далайн чиглэлийн 2400 км урт дамжуулах хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Казахстанаар дамжуулах шинэ хувилбарыг сонгосон юм. Харин Оросын тээвэрлэлтийн монополь Транснефть компанийн хувьд Монгол улсаар дамжуулан төмөр замын тээвэрлэлтээр нийлүүлэх боломжтой, өмнө нь ч нийлүүлж байсан гэсэн байр суурьтай байгаагаас анх маргаан үүджээ.
↧