Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Хааны гэр бүлийн машинуудыг борлуулна

$
0
0
Алдарт гүнж Диана болон түүний нөхөр байсан ханхүү Чарльзын эдэлж хэрэглэж байсан тансаг зэрэглэлийн машиныг дуудлага худалдаанд оруулах гэж байна. Энэ дуудлага худалдаа Беркшир мужид байх Аскот болох бөгөөд “Coys of Kensington” гэх компани зохион байгуулах гэнэ. Уг дуудлага худалдаанд ханхүү Чарльзийн унаж байсан 1991 онд үйлдвэрлэгдсэн Bentley Turbo RL маркийн машин орох юм. Мөн гүнж Дианагийн унаж байсан “2.5l Audi Quatro” загварын машиныг сонирхогчид худалдан авах боломжтой юм. 1994 онд гүнж хоёр хүүгийн хамт машин жолоодон явж буй гэрэл зураг байдаг бөгөөд энэ машины төлөө нэлээд өндөр үнэ нэрлэх болов уу хэмээн зохион байгуулагчид нь найдаж байгаа гэнэ. Саяхан гүнж Дианагийн өмсөж байсан 10 даашинзийг дуудлага худалдаанд оруулж 900 мянган фунт олсон билээ. Энэ мөнгийг буяны ажилд шилжүүлсэн гэх мэдээлэл тархжээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles