Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Төр стратегийн ордоо ашиглаж чадахгүй болтол сульдсан уу

$
0
0
Уул уурхайн салбар, тэр дундаа стратегийн орд газрын хувь заяаг эрх барьж байгаа улс төрийн намууд хааш нь залах вэ гэсэн хүлээлт сүүлийн жилүүдэд идэвхижсэн. Энэ хүлээлт дээр улс төрийн намууд тоглолт хийж, сонгуулийн амлалт болгон, цагаан дээр хараар бичиж, хэлсэндээ хүрдэггүй улстөрчдийн үнэн төрхийг илчлэх болов. Жишээ нь, 2008 онд МАН, АН-ыг удирдаж УИХ-ын сонгуульд орсон С.Баяр, Ц.Элбэгдорж нар “Стратегийн ордуудыг нэг бодлогоор ашиглана. Стратегийн ордуудын 51-ээс дээш хувийг төр, иргэн эзэмшинэ” хэмээн амлаж байсан бол шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг шинэчлэн, төрийн эзэмшлийг нэгтгэж, корпорацын зохион байгуулалтад оруулна” хэмээн зарласан. Гэвч Оюутолгойн гэрээнд 2009 онд гарын үсэг зурах үед Монголын Засгийн газар 34 хувь эзэмшихээр болсон.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles