Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж /АН/, Б.Бат-Эрдэнэ /МАН/, Н.Удвал /МАХН/ нар өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авна. Ингэснээр сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэх эрх нь нээгдэх юм. Нэр дэвшигчид сурталчилгаагаа 34 хоногийн хугацаанд, хууль журмын дагуу явуулж, ирэх сарын 26-ны өдөр санал хураалт болно. Монгол Улс түүхэндээ зургаа дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.
Энэ удаагийн сонгууль хууль эрхзүйн орчин, нэр дэвшигч болоод бусад зүйлсээрээ өмнөх таван удаагийн сонгуулиас эрс ялгарч буй. Эдгээр дөрвөн онцлогийг хүргэж байна.
↧