Дипломат арга зам хайгаад мухардсан өрнөдийн гүрнүүд Сири дахь аймшиг, цус асгаралтыг зогсоохын тулд АНУ-аар толгойлуулсан эвсэл байгуулан Башар Асадын дэглэмийг дайлаар мордохоор шийдсэн бололтой.
Б.Асад энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн нь дэлхий нийтийн тэвчээрийг барж, тэрээр Саддам Хусейний араас орох тавилангаа хүлээн суух учиртай болсон ч байж магадгүй.
АНУ, Их Британи Сирийг дайлаар мордох төлөвлөгөөгөө дэмжүүлэн тогтоол гаргуулахаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандсан байгаа. Сирийн дэглэмийг өөрчлөн буулгах бус, харин өнөөгийн Засгийн газар нь ард иргэдийнхээ эсрэг дахин химийн зэвсэг хэрэглэхээс сэргийлэхийн тулд ингэж хөдлөхгүй бол болохоо болилоо хэмээн тайлбарлав.
“The New York Times”-т бичсэнээр, Башар Асадад өрнөдийн цэргийн хүчирхэг гүрнүүдтэй эрэгчин эмэгчнээ үзэлцэх, эс бөгөөд буулт хийж хэлэлцээний ширээнд суух гэсэн хоёр л зам үлдэж байгаа аж.
↧