Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Асадын дэглэмийнхэн химийн зэвсэг хэрэглэсэн гэдэгт Обама итгэлтэй байна

$
0
0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн лхагва гаригт мэдэгдсэнээр Дамаскийн орчимд энгийн номхон иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсний ард Сирийн эрх баригчид байна гэсэн дүгнэлтийг Вашингтон хийжээ. Тэрбээр химийн зэвсэг хэрэглэсэн нь АНУ-ын үндэсний эрх ашгийг хөндсөн явдал бөгөөд төлөвлөж буй пуужингийн цохилт Сирийн нөхцөл байдалд нааштай нөлөө үзүүлэх болно хэмээн мэдэгдлээ. Гэхдээ Обама Америкийн олон нийтийн PBS сувагт өгсөн ярилцлагадаа одоохондоо Сирид цэрэг оруулах шийдвэр гараагүй гэдгийг онцолсон байна. НҮБ дипломат гацаанд орсны дараахан Вашингтоны зүгээс ийнхүү мэдэгдэл хийлээ. Их Британи Сирийн энгийн иргэдийг хамгаалахад чиглэсэн тогтоолыг санал нэгтэйгээр батлахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудаас шаардаж байна. Энэ нь мэдээж Сирид олон улсын цэргийн хүч оруулах явдлыг хэлж байгаа юм. Гэвч Сирийн холбоотон ОХУ үүнийг эсэргүүцэж, Аюулгүйн зөвлөлөөс гарах тогтоолд хориг тавьжээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles