Монголын оюутны холбооноос жил бүр хичээлийн жилийн нэгдсэн нээлт болох “Оюутны тангарагийн баяр” зохион байгуулдаг.
Энэ жилийн хувьд есдүгээр сарын 2-нд Бөхийн өргөөнд болох юм байна. Тангарагийн баярт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, МОХ-ны ерөнхийлөгч нар оролцоно.
Энэ үеэр улсын асрамжийн газраас оюутан болж буй дөрвөн хүүхдэд сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламжаар үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулах юм байна.
Б.Ирээдүй
↧