Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

9 сарын 1

$
0
0
Өнөөдөр хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Шинэхэн дүрэмт хувцсаа өмсч, номтой цүнхээ үүрээд аав, ээжийгээ дагуулан сургууль руугаа явах гэж хүүхэд болгон энэ өдөр догдолдог. Будаг нь ханхалсан сургууль, мөнгөн хонхны жингэнээ, уулзаагүй удсан ангийн андууд, багш нар, анхны хичээл энэ бүхэн сурагч насны хэзээ ч мартагдахгүй нандин дурсгал болон үлддэг билээ. 2013-2014 оны хичээлийн жил улсын хэмжээнд хувийн болон төрийн өмчийн 755 ерөнхий боловсролын сургуульд нийт 504,2 мянган хүүхэд суралцана. Үүнээс 54,6 мянган хүүхэд шинээр сургуулийн босго алхана. Есдүгээр сарын нэгэн амралтын өдөр таарч байгаа ч сургууль бүр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, "Монголын нууц товчоо" хичээл заах хуваарьтай байгаа.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles