Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн тав дахь жилийн теле хичээл эхэллээ.
Тэрээр 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг хийж “Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо” сэдвээр зааж буй юм.
Шударга ёсны тухай хичээлийн эхэнд тэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн дүрэм зөрчин торгуулсан талаар дурдаад, сурагчдын дунд жил бүр явуулдаг шударга ёсны үнэлэмжийн талаарх судалгааны үр дүн харамсалтайгаар жил ирэх тутам муу гарч байгааг дуулгасан юм.
Зөв хүмүүжилтэй хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэдэгчлэн улсын хөгжилд зөв хүмүүжил хамгийн чухал гэдэг үүднээс энэ сэдвээр хичээл зааж буй бөгөөд хүүхэд бүр хуулийг сахиулах эхлэл нь байх ёстойг тэрээр хэлсэн юм.
↧