Өнгөрсөн зургаадугаар сард шингэрүүлсэн нефтийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөнтэй холбоотойгоор "Юнигаз” ХХК авто газын жижиглэнгийн борлуулалтын үнээ 50 төгрөгөөр бууруулж байсан билээ.
Тэгвэл тус компани нь авто газын үнээ эргүүлэн 50 төгрөгөөр нэмжээ. Ийнхүү үнээ нэмснээр авто газ 1240 төгрөгөөр худалдаанд гарч байна.
Уг нь тус компани автомашины шингэрүүлсэн нефтийн хийн бүтээгдэхүүнд НӨАТ ногдуулдаг болсноор өнгөрсөн дөрөвдүгээр сард авто газын жижиглэнгийн үнийг 60 төгрөгөөр нэмсэн.
Үүнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шалгалт хийн, 60 төгрөгөөр нэмэх үндэслэлгүй гэж үзэж, өнгөрсөн зургаадугаар сард авто газын үнийг 50 төгрөгөөр буулгаж байсан билээ.
↧