Есдүгээр сарын 1-н буюу өчигдөр өглөө ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийн шинэ жилийн нээлтэндээ очиж, зургаан настнууд анхны хичээлдээ суусан билээ.
Тэгвэл өнөөдөр хоёроос таван насны бяцхан үрс маань аав ээждээ үнсүүлсээр ангидаа орлоо.
Анх удаагаа цэцэрлэгийн босго давж яваа хоёр настнууд хаана ирснээ ч ойлгохгүй, ангид нь тавьсан тоглоомуудаа хараад хөөрөн баясна. Харин өмнө нь цэцэрлэгт яваад үзчихсэн “туршлагатай” гурван настнууд дунд “аав ээж минь ингээд л орхиод явчих вий” гэсэн шиг сэтгэл гонсгор царайлах багачууд олон.
↧