Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Нэгдүгээр эгнээ чөлөөлөгдсөнгүй

$
0
0
Өнөөдрөөс эхлээд замын хөдөлгөөний ачаалал буурах байх гэж найдаж байлаа. “Нэгдүгээр эгнээг чөлөөтэй болгоно” гэж албаныханы өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдэгдэлд хүмүүс найдсан хэрэг л дээ. Хотын замын байдал өчигдөр үнэхээр хурц байлаа. Оргил үедээ хэлэх ч үг олдохооргүй “унтаа” байдалд орчихсон. Замыг чөлөөлөхөөр зориуд гаргасан өнөөх шийдвэр, сүржин нээлт, мэдээлэл болоод л өнгөрнө гэж бодсонгүй. Бодож, боловсруулж гаргасан төрийн бодлого амьдрал дээр нэг иймэрхүү л байдлаар хэрэгжих юм, яалтай билээ. Жүжигчин Хүрлээгийн “Эргэлзээ” шүлэгт гардаг шиг л “Миний машин зам дээр яваад ч байгаа юм шиг, зогсоод ч байгаа юм шиг” нэг өдөр ийн өнгөрлөө. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр яг л өмнөх шигээ замын нэгдүгээр эгнээнд машинууд шил шилээ харан хүн зөрөх зай ч үлдээлгүй шахам зогссон нь бухимдаад барахааргүй. Үүнийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн олж харахгүй байгаа бололтой. Хайран мөнгө үрэн нийслэлийн төсвөөр тусгай зориулалтын 12 машин худалдаж авсан даа. Хориотой газар дураараа зогссон машины жолоочийг айлгаж унааг нь ачих, чирэх ажил эхний өдрөөсөө ингээд лөөлөө болчихлоо.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles