Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Мохаммед Мурсигийн хэрэг шүүхэд шилжжээ

$
0
0
Египетийн Ерөнхийлөгч асан Мохаммед Мурси өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр албан тушаалаасаа огцорсон. Тэрээр удахгүй хүн амины хэрэгт буруутгагдахаар ажээ. Энэ тухай “Аженс Франс” агентлаг мэдээлсэн юм. Тус агентлагийн мэдээлснээр, мянга гаруй энгийн номхон иргэдийн үхэлд хүргэсэн гэх аллагыг Египетийн Ерөнхийлөгч асан тэрээр өдөөн хатгасан гэх. Түүнийг шүүх хурал мөдгүй эхлэх сурагтай. Мохаммед Мурсигийн хамтаар тэрхүү аллагад “Ах дуу лалын шашинтнууд” гэх хөдөлгөөнийхний 14 нөлөө бүхий гишүүнийг буруутгаж байгаа аж. “Ройтерс” агентлагийн мэдээлснээс үзвэл, Ойрхи дорнод болон лалын ертөнцөд нөлөө бүхий Египетэд чухам Мохаммед Мурсиг төрийн өндөрлөгт гарсны дараагаар ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн ихэссэн гэж үздэг. Мохаммед Мурси 2011 онд тус улсын тухайн үеийн “эзэн” байсан Хосни Мубаракийн эсрэг бослого гарсны улмаас гянданд хоригдож байжээ. Харин Палестины “Хамас” бүлэглэлийн тусламжтайгаар тэрээр гяндангаасаа 33 хамтран зүтгэгчдийнхээ хамт оргож чадсан бөгөөд үүнээс хойш Хосни Мубаракийн эсрэг ширүүн тэмцэл хийж эхэлсэн гэх.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles