Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

“Шөнийн ангуучдын” арга нарийсчээ

$
0
0
Монголчууд архин далайд живж байна. Бүхэл бүтэн улс, үндэстнийг мөхөөсөн шулмын энэ ундаанд нийгмээрээ дурлаж, архидан согтуурагчид хүүхэд, эмэгтэйчүүдээр хүрээгээ тэлэв. Улаанбаатарыг согтуучуудын хот гэхэд хилсдүүлсэн болохгүй. Архины цагаан солио туссан иргэдийн бүхэл бүтэн давхарга бий боллоо. Бор дарсанд хөлчүүрхэгчид гэр бүл, ойр дотныхноо хөнөөв, бусдын гарт амиа алдлаа гэх таагүй мэдээ ердийн зүйл болсон. Архидан согтуурахтай тэмцэхийн тулд албан татварыг нь нэмсэн ч хар усанд толгойгоо мэдүүлэгчид буураагүй. Хуульд хүнсний дэлгүүрүүдийг өдрийн цагаар архи худалдахыг зөвшөөрдөг ч 00 цагаас хойш хориглодог. Гэтэл архи худалдах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд шөнийн цагаар илүү орлого олдог юм байна. Монголд хууль үйлчилдэггүйн жишээ захаас аван таарна. “Өнөөдөр баасан гариг, шоуны өдөр” хэмээн хөгшин, залуугүй гуяа алгадан гүйдэг эл өдөр шөнийн цагаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүрүүдийн үйл ажиллагааг бид нууц дурандаа буулгасан юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles