Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын ард түмнээс уучлал гуйж, “Боломжгүй үед бүтэхгүй санаачилга гаргасандаа хүлцэл өчиж байна” гэв.
Түүний эл үйлдлийг нэг хэсэг нь дэмжсэн бол нөгөө хэсэг нь илт дургүйцэв.
Бухимдагсад “Анхнаасаа дэмий юм хийчихээд дараа нь уучлал гуйсан болж
шоудлаа” гэсэн. Харин дэмжигсэд нь “Харин ч залуу хүн алдаа хийгээд түүнийхээ төлөө уучлал гуйж байгаа нь сайн хэрэг” гэх аж.
О.Магнай даргын хувьд өнгөрсөн долоо хоногт таксины үйлчилгээг цэгцэлдэг баатар болж, тэрүүхэндээ томроод авсан. Бүх таксийг тусгай зөвшөөрөлтэй компанийн бүртгэлд нэгтгэж, эхний километрт нь 1500 төгрөгөөр, дараагийн километрээс нь мянган төгрөгөөр үйлчлүүлнэ гэсэн нь түүнийг таксины жолооч мэт харагдуулж байлаа. Эс бол хувьдаа такси үйлчилгээний компанитай бизмесмэн ч юм шиг ойлгогдсон. Зарим нь бүр “Том даргын эхнэрийн дүүгийн эрх ашгийн төлөө” гэх мэтээр түүний санаачилгыг хардаж байв.
↧