Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

"Мисс авьяас" төрлийн шалгаруулалт өнөөдөр болно

$
0
0
"Miss Mongolia 2013” тэмцээний "Мисс авъяас" төрлийн шалгаруулалт өнөөдөр "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевез"-ийн байранд 15:00 цагаас зохион байгуулагдахаар болжээ. Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээн өнгөрсөн сарын 26-нд шилдэг 23 оролцогчийг шалгаруулан харин энэ сарын 2-ны өдөр "Мисс Бикини" төрлийн шалгаруулалтаа явуулсан билээ. Жил жилийн "Мисс авъяас" төрлийн шалгаруулалт нь монгол охидын авъяас билэг, гайхам сайхан мэдрэмжийг үзэгчдэд мэдрүүлэн, гайхшруулдагаараа онцлог бөгөөд энэ жилийн оролцогч охидын хувьд үзэгчдийг бүр ч илүү гайхшруулсан гайхалтай тоглолтыг толилуулна хэмээн зохион байгуулагчид онцолж байгаа юм. Харин тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 13-ны өдөр УДЭТ-ын тайзнаа болох бөгөөд Монголын охид бүсгүйчүүдийг төлөөлж дэлхийн хэмжээний тэмцээнд орох бүсгүйг тодруулах юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles