Зэрлэг байгальд өнөөдрийн байдлаар 320 мянган нян оршин амьдарсаар байна.
Ийм таагүй дүгнэлтийг АНУ-ын Колумбийн их сургуулийн эрдэмтэд хийжээ. Бүлэг эрдэмтэд Бангладешийн ширэнгэн ойд ажилласан бөгөөд уураг тархины үрэвслийг өдөөгч нян хайсан байна. Тэд 1897 төрлийн нян цуглуулсан төдийгүй тэдгээрийн 60-ыг нь анх удаа илрүүлсэн аж.
Цуглуулсан дээжид тулгуурлан байгальд 320 мянга гаруй нян оршин амьдарч байна гэх таагүй үр дүнд хүрсэн гэнэ.
“Өмнөх судалгаа, туршлага дээр тулгуурлан нэг л дүгнэлтийг гаргалаа. Ирээдүйд шинэ төрлийн халдварт өвчин зайлшгүй гарах бөгөөд тэдгээр нь хүнд ноцтой хөнөөлтэй байх болно” гэж судалгааны ажлыг удирдагч, профессор Иан Липкин онцолсон байна.
↧