Японы төвийн нутагт өчигдөр өглөө 6.9 магнитудийн хүчтэй газар хөдөлж, Токио хот болон түүнээс өмнө зүгт байх Фүкүшима мужид мэдрэгдсэн байна.
Аз болоход хүний амь сүйдэж, цунами дэгдсэнгүй. Газар хөдлөлийн голомт нь Номхон далайн 400 км гүнд, Токио хотоос 580 км зайд байжээ.
2011 оны гуравдугаар сард 9.0 магнитудийн хүчтэй газар хөдлөснөөс “Фүкүшима-I” атомын цахилгаан станцад гэмтэл учирч, түүний хор уршгийг арилгахад 40 жил шаардагдаж, 11 тэрбум доллар зарцуулна гэж үзэж байгаа.
↧