Сирийн дайн бол угтаа мусульман шашинтнуудын хоорондын зөрчил юм. Сирийн эрх баригчид нь шийтүүд, харин босогчид нь сунит. Башар ал Ассадыг дэмжиж байгаа Ираны засаг захиргаанд мөн л шийтүүд бий. Энэ мэтчилэн үргэлжлүүлээд байвал Ойрхи Дорнодод он удаан жил үргэлжилж байгаа сунит, шийтүүдийн хоорондох дайсагналцал илүү тод харагдах болно.
Гэхдээ Барак Обама яагаад үүнд хутгалдахыг хүсэв гэдэг сонирхолтой асуулт. Тэрбээр энх тайван тогтоохын төлөө дайнд оролцоно гэх маягийн тайлбар хийсэн. Гэвч цаана нь өөр сонирхол нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй. Тэгвэл Сири улсын газар зүй болон геополитикийн ямар давуу тал нь америкчуудад хэрэгтэй вэ гэдгээс эхлэх нь зүйтэй. Түүнчлэн өөр бусад оронд хийж байсан Америкийн цэргийн ажиллагаанууд ямар үр дүнд хүрсэн бэ гэдгээс “энх тайванч” Ерөнхийлөгчийн цаад зорилгыг харж болох юм.
↧