Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч энэ сарын 16-ныг хүртэл хойшиллоо.
Шүүх хуралд даргалагч шүүгчээр М.Алдаржавхлан, Э.Эрдэнэжамъяны шүүгчээр П.Сугарням нар оролцлоо. Тэрбээр энэ үеэр “Миний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэгт итгэлтэй байна. Би мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй” гэлээ.
АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дуу Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Х.Алтанзагас
↧