Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярын арга хэмжээг тохиолдуулан Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс зохион байгуулж буй “Барилга орон сууц-2013” үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болох аж.
“Барилга орон сууц-2013” үзэсгэлэн нь хүн амын байнга өсөн нэмэгдэж буй байр, орон сууцны хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх, энэ намар Улаанбаатар хотод шинээр ашиглалтанд орж буй орон сууцнуудын үнэ ханшийг тодорхойлох зорилготой юм.
Түүнчлэн уг үзэсгэлэнд ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан арилжааны банкуудыг урьж оролцуулан иргэдэд орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зээл, лизингийн үйлчилгээг үзүүлэхээр боллоо.
↧