Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

“Цөлийн сарнай” дарангуйлагч болсон нь

$
0
0
“Тэрбээр бүх тэргүүн хатагтай нарын дундаас хамгийн эрүүл саруул, анхаарал татам, дур булаам бүсгүй. Элдэв гоёл, чимэг зүүлт хэрэглэхгүй. Тэгш гоолиг бие, ер бусын гялалзсан ухаан хоёр түүнд гайхалтай хосолсон. Гойд төлөв хувцаслана.” “Тамын энэ улсын тэргүүн хатагтай 35 настай, цагдаагийн газрын дарга шиг эрмэг, банкны эзэн шиг гүйлгээ ухаантай, шинэхэн найз нартайгаа үдэшлэгт оролцож буй мэт эелдэг” “Vogue” сэтгүүлийн 2011 оны гуравдугаар сарын дугаарт “Цөлийн сарнай” нэртэй өгүүлэлд Сирийн тэргүүн хатагтай Асма аль-Асадын тухай энэ мэт магтах үгээ олж цөхөө юү гэмээр өгүүлбэр зөндөө. Энэ өгүүллийг Сирийн эрх баригчид өөрийн иргэд рүүгээ буудаад эхэлчихсэн байхад нийтэлсэн учраас уншигчдын өргөн шүүмжлэлтэй тулгарсан юм. Өгүүллийг бичсэн сэтгүүлч, хэвлэсэн сэтгүүлийн эрхлэгчийг “Сирийн дэглэмд үйлчиллээ, түүнийг сурталчиллаа” хэмээн буруутгасан байна. Тэр ч бүү хэл “Гурван долоо хоногийн дотор 20 мянган хүн үгүй хийсэн хүний хүүтэй яагаад амьдралаа холбосныг нь сурвалжлагч түүнээс асуугаагүй нь хачирхалтай” гэж бичих болжээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles