Монголын Засгийн газрын түүхэн ажлын нэг, “Чингис” бонд гаргасны нэг жилийн ой тун удахгүй болох нь.
Гэвч “төрсөн өдөр”-ийн мэндчилгээ дэвш үүлэхээс урьтан, бодож тунгаах хэрэгцээ, шаардлага даанч их байна. 1.5 тэрбум ам.долларын бондын эрэлт 15 тэрбумд хүрч, энэ хэрээр манай улсын эдийн засгийн нэр хүнд, гаднынхны сонирхол бидний төсөөлж байснаас ч өндөр байгааг харуулсан.
Азид сүүлийн арван жил гараагүй өндөр эрэлт, АНУ-ын гаргасан бондоос ч бага хүүтэй “Чингис” бондыг дэлхийн том компаниуд шуураад л авав. Энэ бол 2012 оны арваннэгдүгээр сар. Манайх дахин 3.5 тэрбум ам.долларын бонд гаргахаар төлөвлөж байгаа ч одоо гаргавал хэн ч үл тооно. Өмнөх сүрхий бондын үнэ цэнэ нь уруудаж, хүү нь тэлсээр байгаа нь үүний баталгаа. Дээрх шиг шуугиан тарих хөг хэдийнэ өнгөрчээ. Энэ бол дээрх явдлаас ердөө жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2013 оны есдүгээр сар.
↧