Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг “Ярилцах танхим” булангийн энэ удаагийн зочноор урилаа.
-Улсын эдийн засаг хямарлаа гэдэг шүүмжлэлийг судлаачид хэлсээр байна. Бодит байдал дээр төгрөгийн ханш уначихлаа. Ардын намын зүгээс энэ асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Эрх барьж байгаа намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд та энэ бүхнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Монгол Улсын эдийн засаг дэлхийн эдийн засгийн л нэг хэсэг. Одоогоор дэлхийн эдийн засаг хямралтай байна. Еврогийн хямрал дээд цэгтээ хүрчихлээ. Дэлхийн эдийн засгийн хямрал Монголын эдийн засагт мэдээж нөлөөлж байна. Хятадын эдийн засагт ч нөлөөлж байгаа. Бараа бүтээгдэхүүнээ импортолдог, худалдан авдаг гол улс маань хямраад ирэхээр манай улсын эдийн засагт нөлөөлөх нь зайлшгүй хэрэг. Нөгөө талаас эдийн засгийн үзүүлэлт муудсан нь гурван зүйлээс шалтгаалж байна. Төсвийн хөрөнгө тасарсан шалтгааныг энэ оны төсвийг батлахдаа биелэгдэх боломжгүй төсөв баталсантай холбож тайлбарлаж болох юм.
↧