Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил ахицтай байна

$
0
0
Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих бүтээн байгуулалтын ажил Улаанбаатараас 60 орчим км-ийн зайд орших Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийд ид өрнөж байна. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, ИНЕГ-ын дарга С.Буяндалай, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн төлөөлөгч тэргүүтэй албаны хүмүүс болон хэвлэлийнхэн өчигдөр барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Ажил эхлээд хоёр сар өнгөрөхөд онгоц, хөөрч буух зурвасын талбай, зорчигч үйлчилгээний барилгын суурийн ажлыг дуусч, ажилчид болон оффисын түр байрыг хэдийнэ барьж байгуулжээ. Тэнд 300 гаруй техник, 400 орчим хүн ажиллаж байна. Түүнчлэн Налайхаас 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам татаж, нийслэлээс холбоо мэдээллийн шилэн кабелиар холбох ажлыг дуусгаж байнгын ашиглалтад оруулахаар бэлтгэсэн байв.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles