Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А\333 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А\259 дүгээр захирамжийн дагуу Иргэдийн спортын II наадмыг 2013 оны 05-р сарын 07-ны өдрөөс 09-р сарын 11-ны өдрүүдэд хэсэг, хороо, бүс, дүүрэг гэсэн 4 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Дүүргийн иргэдийн спортын II наадмын хаалтын ажиллагаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Баясах, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, Нийслэлийн Биеийн тамир спортын газрын ахлах мэргэжилтэн, ажилтан албан хаагчид, дүүргүүдийн Биеийн тамир спорт хороодын дарга нар болон бусад зочид төлөөлөгчид оролцсон юм.
Тэмцээнд нийт 17000 гаруй тамирчид 140 хэсэг, 28 хороо, 6 бүсэд хуваагдан өрсөлдөж, хэсэг, хороо, бүсээс шалгарсан багууд дүүргийн шигшээ тэмцээнд спортын 7 төрлөөр өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон. Эл тэмцээнд багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд 9-р хороо, хоёрдугаар байранд 4-р хороо, гутгаар байранд 8-р хорооны баг тамирчид шалгарч, хотын аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
↧