Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Зодоон хийсэн охидын хэргийг шалгаж эхэлжээ

$
0
0
Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охидууд нэгнийгээ зодож буй бичлэг “Фэйсбүүк” хуудсаар цацагдаж, одооны хэллэгээр олон “like” цуглуулсан. Зарим нэг нь дургүйцлээ илэрхийлэн зодоон хийсэн охины зургийг “share”-лэхийг уриалсан юм. Тэгвэл энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Одоогийн байдлаар сургуулийн удирдлага болон хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн байна. Зодоон хийсэн хүүхдүүд Нийслэлийн 54 дүгээр сургуулийн долдугаар ангийн сурагчид аж. Тэд 12-13 насныхан аж. Сурагч А нь танхай үйлдэл гаргаж Б-г зоджээ. Улмаар зодуулсан сурагч хичээлдээ ирэлгүй эмнэлгийн үзлэгт хамрагдаж буй гэнэ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles