“Оюуны Олимп” Үндэсний тэмцээний ялагч Гран-При-АВТО ХҮЛГИЙН эзэн маргааш тодорно. Монгол хүний оюуны чадварыг нээн хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын Лектор төв”, “JCI-Монгол” үндэсний байгууллага, БШУЯ-ны “Авъяас” хөтөлбөр хамтран “Оюуны-Олимп” Үндэсний Тэмцээнийг зохион байгуулж байна.
Оюуны чадварыг олон талаас нь шалгах 5-н үе шаттай явагдаж байгаа бөгөөд ЕБС-ын сурагчаас 78 настай буурал, их сургуулийн оюутнаас гадаадад суугаа монгол залуус, үйлчилгээний ажилтнаас албан байгууллагын ерөнхий захирал хүртэлх хүмүүс оролцлоо.
↧