Хүндэт Санта,
Би өмнө нь гар удирдлагатай машин, нисдэг тэрэгтэй болохыг хүсдэг байсан. Гэхдээ одоо бол надад эдгээр зүйлс хэрэггүй ээ.
Сургууль дээр хүүхдүүд Эмбэрийг шоглох нь үнэхээр шударга бус байна. Учир нь тэр тэдэнд ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Ингэх нь миний уурыг хүргэдэг. Би бурхнаас байнга гуйдаг ч тэр завгүй байдаг учир таны тусламж надад хэрэгтэй байна.
Зул сараас өмнө хүслийг минь биелүүлвэл журмыг зөрчих юм болов уу?
Бас нэг хүсэл гэвэл Эмбэрийн төрсөн өдөрт "Big Time Rush"-ийн (Nickelodeon суваг дээр гардаг олон ангит кино) хамт олныг ирүүлээч. Тэр үнэхээр их баярлана даа. Хэрэв та тэгж чадахгүй байлаа ч Эмбэрийн хүслийг заавал биелүүлээрэй
Хүндэтгэсэн Райн
Жич: Хэрэв та түүний төрсөн өдрөөр ирвэл ээжийн бэлтгэсэн үдэшлэг бүр янзтай болно" гэсэн байжээ
↧