“Касперский антивирус” хэмээх программыг компьютер хэрэглэдэг хүн бүр л мэднэ. Харин тус программыг зохиосон Евгений Касперскийг хувь хүн талаас нь мэдэх хүн ховор биз ээ.
Тэрбээр 1965 онд Новороссийск хотноо төрж, 1989 оноос эхлэн компьютерийн вирус судлах ажлаар дагнах болсон бөгөөд авьяас чадвар, оюун ухаанаа бизнес, хөрөнгө болгож чадсан нэгэн юм.
Тиймээс ч 2012 онд Foreign Policy сэтгүүлээс гаргасан хамгийн нөлөө бүхий 100 сэтгэгчийн тоонд багтаж чадав. Тухайн жилдээ Ираны цөмийн хөтөлбөрийг тасалдуулахад чиглэгдсэн Америкийн цахим зэвсэгийг илрүүлснийхээ төлөө Касперский дэлхийн хамгийн аюултай 15 хүний наймд орж байлаа. Касперский хэвлэл мэдээллийнхэнтэй зууралдах тун ч дургүй, нүүр тулахаас үргэлж зайлсхийдэг байна.
Харин Москвад болсон “Касперскийн лаборатори”-ийн шинэ салбарынхаа нээлтийн үеэр “Комсомольская правда” сонины сэтгүүлчид ярилцлага өгчээ.
↧