Маргааш буюу 20-ны баасан гарагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралтай.
Тус хурал 09.00-10.00 цагт Ургамал хамгаалах химийн бодис импортлох, хадгалах, худалдах үйл ажиллагаа болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН, иргэдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгээр эхлэнэ.
Харин 10.00-11.00 цагт Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг тус тус нээлттэй хэлэлцэх гэж байна.
Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэхэд ЭМЯ, Нийслэлийн ЗАА, Нийслэлийн Цагдаагийн газар, ШӨХТГ зэрэг газруудын хүмүүс оролцох ажээ. Түүнчлэн энэ хуультай холбоотой хяналт тавьж, хуулийг хэрэгжүүлэх бүхий л байгууллагуудын төлөөлөл оролцоно гэлээ.
↧