Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

МАН-ын хүсэлтээр чуулган маргааш хүртэл хойшиллоо

$
0
0
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 14.00 цагаас эхлэх ёстой байсан ч МАН-ын бүлгийн гишүүдийн хүсэлтээр маргааш өглөө 09.00 цаг хүртэл хойшлов. МАН-ын бүлгийнхэн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр Уул уурхайн сайд, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Монголбанк, Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл авах хүсэлт гаргасан юм. Улмаар өнөөдөр Төрийн ордоны “Б” танхимд бүлгийн хурлаа нээлттэй явуулсан ч одоог хүртэл дуусаагүй байна. Бүлгийн хуралд Сангийн сайдаас бусад нь хүрэлцэн ирж, гишүүдийн асуултад хариулж байгаа.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles