Манай улсын иргэний агаарын салбар жилээс жилд хурдацтай хөгжиж байгаа.
Уул уурхайн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбартай уялдан ачаа, зорчигч эргэлтийн өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан агаарын тээврийн компаниудад агаарын хөлгийн паркын хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг салбарынхан онцолж байгаа.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын “МИАТ”, “Аэромонголиа”, “Изинис эйрвэйз”, “Хүннү эйр” болон гадаадын тээвэрлэгч компаниудын төлөөлөл өнөөдөр хуралдлаа.
↧