Унгарын Будапештийн дэвжээнээс чөлөөт бөхийн шигшээ баг нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 55кг, 59кг, 63 кг-ын барилдаанд Монголын цагаар 18:00 цагаас эхэлнэ.
55кг-д ОУХМ С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт Хятадын бөх Хуйчинь Зхонгтой, 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Польшийн Анна Тереза Звиридовскатай тус тус оноолт таарчээ.
↧