Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Монгол Улс БНАСАУ-ын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

$
0
0
Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар нийлүүлсэн 1850 тн гурилыг БНАСАУ-ын талд хүлээлгэн өглөө. Тусламжийн гурилыг хөдөө орон нутаг, ялангуяа байгалийн гамшигт өртсөн бүс нутгийн иргэдэд тараасан байна. Тухайлбал, Кесон хотын өнчин хүүхдийн асрамжийн төв, ясли, сургууль, Пёньян хотын эх нялхсын эмнэлэг болон Монгол, Солонгосын найрамдлын нэрэмжит байгууллага зэрэг газруудад түгээсэн байна. Хүмүүнлэгийн тусламжийг түгээхэд Монгол Улсын ЭСЯ–ны дипломат ажилтнууд болон Олон улсын холбогдох байгууллагын төлөөлөгчид хяналт тавьж ажиллав. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдаас Монгол Улсын Гадаад харилцааны сайдад хандан ирүүлсэн захидалд хүнсний дутагдалтай байгаа солонгосын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles