Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд “Гудамж” төсөл болон улсын чанартай автозамын талаар мэдээлэл хийлээ.
2013 онд манай улсад 1824 км автозам, 900 гаруй метр урт гүүрийн барилгын ажил хийгдсэн.
Улсын хэмжээгээр 3000 км хатуу хучилттай автозамтай байсан бол энэ онд 1800 гаруй км-ыг ашиглалтад оруулснаар нийт замын урт 5000 км-т дөхөж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Энэ онд Баянхонгор, Дундговь, Дорноговийн зам Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо. Ирэх долоо хоногт Замын-Үдийн замыг ашиглалтад оруулна, ингэснээр Орос, Монгол, Хятадыг холбосон хатуу хучилттай замтай болж байна.
↧