“Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Като Тошинобү нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан энэхүү зээлийн хэлэлцээр нь Монгол, Японы стратегийн дунд хугацааны хөтөлбөрт болон Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр дэвшүүлсэн “Эрч” санаачилгад тусгасан төсөл бөгөөд төслийг тус улсын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд 4,2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ.
↧