Олон улсын оюутны эрхийн өдөр маргааш буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тохиож байна.
Түүхийг сөхвөл, 1939 оны арваннэгдүгээр сарын 11-нд Чехийн анагаахын оюутан Сан Оплата Прага хотноо дэлхийн II дайныг эсэргүүцэж мянга мянган оюутнуудын эрхийн төлөө жагсаалд оролцож байхдаа буудуулан амиа алджээ. Түүний оршуулгын ёслол арваннэгдүгээр сарын 15-нд болсон бөгөөд түүнтэй салах ёс гүйцэтгэхээр олон мянган оюутнууд /ихэнх нь дээрх жагсаалд оролцсон/ ирсэн байна. Харин үүнээс хоёр хоногийн дараа жагсаалд оролцсон найман оюутан, багш нарыг ямар ч шүүх ажиллагаа хийлгүй цаазаар авсан байдаг.
1941 онд Олон улсын оюутны зөвлөлийн санаачилгаар НҮБ-аас арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг "Олон улсын оюутны эрх"-ийн өдөр болгосон байдаг.
↧