Төсвийн байнгын хороо мягмар гаригийн хуралдаанаараа Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ.
Заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш сар бүр үндэсний тэтгэлгийг олгохоор болсон билээ.
Энэ талаар МОХ-ны хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга А.Азжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Оюутнуудад өгөх тэтгэлэгийн хэмжээг өөрчлөх талаар МОХ-оос ямар байр суурьтай байна?
-Сар бүр олгодог 70 мянган төгрөгний тэтгэлэгийг цаашид буюу 2014 ондоо ч өгч байхыг бид хүсэж байгаа. Бид УИХ-ын нийт гишүүдэд энэхүү шийдвэрийг өөрчлөхгүй байх хүсэлтээ албан ёсоор явуулсан байгаа. Тэдний талаас илүү хувь нь бидний хүсэлтийг хүлээж авч байгаагаа илэрхийлж хариу ирүүлсэн байгаа.
-Төсвийн байнгын хорооноос оюутны сар бүрийн тэтгэлэгийг тухайн оюутны сурлагын дүнгээс хамаарч өгөх шийдвэрийг гаргасан байгаа. Оюутны сурлагыг харгалзан тэтгэлэгийг өгөхийг юу гэж бодож байгаа вэ?
-Үүнд ч бид санал нийлэхгүй байгаа. Анхнаасаа бүгдэнд нь өгнө гэсэн л бол өгөх хэрэгтэй. Хэрэв оюутнуудыг дүн, сурлагаар нь ялгаварлан тэтгэлэг олговол дүнгээ ахиулах гэсэн оюутнууд багшид авилгал өгөх зэрэг сөрөг үр дагавар гарах талтай.
↧