Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17.2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор өнгөрсөн зургадугаар сард 207 тоот тушаал гаргажээ.
Тушаалын хоёрдугаар хавсралтад цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн хоногт авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, шимт бодис, илчлэгийн хэмжээг насны бүлгээр тогтоосон байна. Тодруулбал, 1-3 настай хүүхэд цэцэрлэгтээ өдөрт мах, махан бүтээгдэхүүн 78, будаа, гурилан бүтээгдэхүүн 210, хүнсний ногоо 125, сүү, цагаан идээ 165, жимс, жимсгэнэ 90 гр идвэл зохистой гэжээ. Ингэхдээ 2005 оноос мөрдөж ирсэн Эрүүл мэндийн сайд, БСШУ-ы сайдын хамтарсан 225/296 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй аж. Нэг ёсондоо салбараа мэдэхгүй сайд, ажлаа мэддэггүй мэргэжилтнүүд тус яаманд ажиллаж байгааг үүнээс харж болно.
↧