Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Дарханы АН-ын гишүүд Ц.Оюундарийг огцортол суулт хийнэ гэв

$
0
0
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг огцрохыг шаардаж Дархан-Уул аймгийн гишүүд өнөөдрөөс намын төв байрны гадаа суулт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Аймгийн намын хорооны үүрийн гишүүн Эрдэнэцэцэг “Би 42 настайдаа намд элсч байсан бол өдгөө 60 өнгөртлөө намын анхан шатны байгууллагад ажиллаж байна. Ц.Оюундарийн шийдвэрээс болж өнөөдөр аймгийн МАН биднээр тохуурхаж эрхзүйн чадамжгүй энэ тэр гээд сөрөг сурталчилгаа хийж явна. Дөрвөн хоногийн өмнө Ц.Оюундарийн өрөөнд ороод үнэхээр гутарсан. Эргэдэг сандал дээр толгой хаялсан хүүхэн сууж байна. Шууд л та нар гар гэж харьцсан. Гишүүдээ алагчилдаг, том, том машин унасан ард иргэдийн эрх ашгаас өөрсдийгөө илүүд үзсэн хүмүүс Ардчилсан намд олноор орсныг мэдэрлээ. Г.Баянмөнх гэж залуу намын бутаргаж МАН-ынхантай үгсэн хуйвалдаж Засаг даргын орлогч хүртэл болсон шүү дээ” гэв.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles