Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Бага чуулганаар Н.Энхбаярыг огцруулах талаар яригдахгүй

$
0
0
МАХН-ын дарга Н.Энхбаярыг намын даргаас нь огцруулах гэж байгаатай холбогдуулан тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдээлэл хийлээ. МАХН-ын удирдлагуудын зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг намын даргаасаа огцрох захидал илгээсэн гэсэн мэдээлэл түгээд байгаа. Үүнтэй холбогдуулан МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж, намын нэр хүндэд халдсан, гүтгэлэгийн чанартай мэдээлэл тараасан учраас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “МАХН-ыг хагалан бутаргах, үйл ажиллагааг нь харлуулах зорилгоор гүтгэлэгийн чанартай мэдээллийг сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгаад харамсч байна. Манай намын гишүүдийн зүгээс намын даргад ямар нэг захидал, намын даргаас огцрох талаар мэдээлэл хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн дурджээ. Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өглөө.

Viewing all articles
Browse latest Browse all 74976