БНХАУ Өвөр Монголын Хишигтний хошуунд нүүрснээс шатдаг хий, шатахуун гаргаж авдаг үйлдвэр барьж эхэлжээ.
Энэ нь Бээжингийн хувьд ийм төрлийн хоёр дахь том бүтээн байгуулалт нь гэнэ.
Үйлдвэр ашиглалтад орсны дараа жилд дөрвөн тэрбум шоо метр хий үйлдвэрлэж, Бээжин хотын хэрэгцээнд нийлүүлэх юм байна.
Одоогийн байдлаар төслийн эхний хэсэг хэрэгжиж, үйлдвэрийн нэгээхэн хэсэг нь баригдаж дуусах шатандаа явж байгаа юм байна.
↧