Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

У.Хүрэлсүхтэй Н.Энхбаяр уулзаагүй

$
0
0
МАХН-ын удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг намын даргаас огцруулах хүсэлтийг намын гишүүд нь гаргасан гэх мэдээлэл зарим хэвлэлд гарчээ. Энэ нь үндэслэлгүй, МАХН-ыг хагалан бутаргах гэсэн хүмүүсийн хийж буй үйлдэл. Н.Энхбаяр дарга Сөүлд эмчлүүлж байгаа. Их хуралд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Учир нь эмчилгээ нь хэзээ дуусах, цаашид хэр удаан үргэлжлэхийг эмч нар нь хэлэх байх” гэж мэдэгдэв. Н.Энхбаяр даргатай МАН-ын хэд хэдэн гишүүн, У.Хүрэлсүх Сөүлд очиж уулзсан гэх мэдээлэл гарсан. Үнэн эсэхийг тодруулахад “Ямар ямар хүн уулзсаныг нэгбүрчлэн бид мэдэхгүй. Гэхдээ У.Хүрэлсүхтэй уулзаагүй гэдгийг баттай хэлж чадна” гэж Г.Шийлэгдамба хэлэв.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles