1 Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Д.Ганбаяр: АМ.ДОЛЛАРЫН ХАДГАЛАМЖИЙГ БАЙХГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ
-Гадаадын улсуудад банкинд нь өөр улсын мөнгөн дэвсгэртээр хадгаламж байдаггүй. Гэтэл манайд энэ нь асуудал болоод байгаа юм.
Ам.долларын ханш өсөнгүүт нөгөө хүн чинь төгрөгөөсөө аваад ам.долларынхоо данс рүү шилжүүлчихдэг. Ам.долларын ханш сулраад ирэнгүүт валютаа аваад төгрөгийн дансандаа хийнэ.
Иймэрхүү байдлаар ханшийн эрсдэлд орохыг хүсдэггүй. Тиймээс арилжааны банкуудад ам.долларын хадгаламжийг байхгүй болгох ёстой. Үндэсний мөнгөн тэмдэгтээрээ гүйлгээ хийх хуультай. Гэтэл хувь хүн болоод компаниудын харилцах данс нь ам.долларынх байна. Энэ чинь л ямар нэгэн хэмжээгээр арилжаа хийгээд байна гэсэн үг. Энэ нь ам.долларын эрэлтийг өсгөдөг.
↧