Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн аравдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Аяны хүрээнд салбарын яамнаас олон ажил зохион байгуулсан ч өндөр настнуудын дунд түгээмэл тархаад байгаа “Могой яр” өвчний тухай нэмэлт мэдээлэл хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг нэлээд олон хүн тавьсан. Тиймээс энэ талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн II тасгийн эрхлэгч, арьс гоо заслын тэргүүлэх зэргийн эмч Г.Цогзолтой ярилцсан юм.
↧