Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор зарим тусламж, хөнгөлөлтүүд нэмэгдсэн тул олгох журам, зарим зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх” журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд тогтоол гаргалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засалтын үйлчилгээ, усан эмчилгээнд хамруулах, рашаан сувиллын хөнгөлөлтөд асран хамгаалагчийн хамт хамруулах, түлээ нүүрсний хөнгөлөлтөд байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй гэр бүлийг хамруулахаар боллоо.
↧