АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн охин Кэролайн Кеннеди улсынхаа Элчин сайдын албыг гүйцэтгэхээр Японд ирлээ.
Түүнийг япончууд ихэд талархан хүлээж авав. Шинэ Элчин сайдыг Японы Эзэн хаанд итгэмжлэх жуух бичгээ гардуулахаар явах замд олон хүн цугласан байлаа.
Тэрбээр олон зууны уламжлалтай, морь хөлөглөсөн сүйх тэргээр Эзэн хааны ордонд очсон юм.
Япон улсад суухаар ирж буй аль ч улсын Элчин сайд Эзэн хаанд нь бараалхдаг уламжлалтай ч Кэролайн Кеннеди 50 жилийн өмнө амиа алдсан АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгчийн охин байсан нь, Японд суух анхны эмэгтэй элчин төлөөлөгч байсан нь олны анхаарлыг эрхгүй татсан байна.
↧