Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг хүчингүй болголоо

$
0
0
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэж заасны “...давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх заалтын холбогдох хэсэг болон Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг Үндсэн хуулийн цэц Их суудлын өнөөдрийн хуралдаанаараа тус тус хүчингүй болгож, уг маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles